Төслийн товч танилцуулга
Улаанбаатар хотын хүн амын 20% нь 1965-2000 оны хооронд баригдсан 745 угсармал орон сууцны барилгад (1077 блок) амьдардаг гэсэн тооцоо бий. Эдгээр барилгууд 50 орчим жилийн ашиглалтын элэгдэлтэй (хөлдөх, гэсэх) болон засвар үйлчилгээ хангалтгүй байснаас барилгын нөхцөл байдал эрс муудсан байна. Эдгээр барилгуудад дулаан техникийн шинэчлэл хийснээр эрчим хүчний үр ашгийг мэдэгдэхүйц нэмэгдүүлэхээс гадна ашиглалтын хугацааг уртасгаж, үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнийг нэмэгдүүлэх болно.
Энэхүү төсөл нь орон сууцаа дулаалахад оршин суугчдад санхүүгийн дэмжлэг үзүүлж, Улаанбаатар хотын угсармал орон сууцны барилгуудыг шинэчлэн засварлах санхүүгийн тогтвортой тогтолцоог бүрдүүлэхийг зорьж байна.
Төслийг Барилга Хот Байгуулалтын яам, Нийслэлийн Захирагчийн Ажлын алба, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах үйл ажиллагааг дэмжигч Mitigation Action Facility байгууллагаас санхүүжүүлж байна.
Төслийг хэрэгжүүлэгч GIZ байгууллага нь Монголд анх угсармал орон сууцыг дулаалах арга хэмжээг хэрэгжүүлж байсан туршлагатай.
-
30жилийн ашиглалтын хугацаа
-
10жилийн баталгаа
Угсармал орон сууцанд тулгарч буй асуудлууд
Төсөлд хамрагдах шалтгаан
Танд Бий болох давуу талууд
2022 онд баталсан төрийн хэмнэлтийн тухай хуулиар улс, орон нутгийн төсөв, нийтийн хөрөнгийг хувийн орон сууцны засвар шинэчлэлд зарцуулахыг хоргилсон. Та төсөлд хамрагдсанаар үл хөдлөх хөрөнгийхөө үнэ цэнийг нэмж, тав тухтай орчинд амьдрах боломж бий болох юм
- Битүүмжлэл алдагдаж, тав тухгүй хүйтэн болсон
- Өнгө үзэмж нь муудаж үнэлгээ унасан
- Дээвэр муудаж ус гоождог
- Хөгц мөөгөнцөр, цан үүссэнээр таны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа бол
- Орон сууцны ашиглалтын хугацаа дуусаж байгаа буюу 40-50 жилийн өмнө баригдсан