Дэлхийн хамгийн хүйтэн нийслэл Улаанбаатар хотод Монголын хүн амын тал орчим хувь нь амьдардаг. Хотын нийт орон сууцны барилгын 30 хувийг угсармал барилга эзэлдэг бөгөөд эдгээр барилгуудын ихэнх нь дулааны алдагдал өндөртэй, өвлийн улиралд дотоод орчны температур стандарт хэмжээнд хүрдэггүй, хөгц мөөгөнцөр үүсэх эрсдэлтэй байдаг.
RePaRe төсөл нь угсармал орон сууцанд дулаан техникийн шинэчлэл хийх замаар барилгын эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх, оршин суугчдын тав тух, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилготой.
Төслийн хугацаа: 2022–2027
Төслийг санхүүжүүлэгч: Mitigation Action Facility, Хот Байгуулалт, Барилга, Орон Сууцжуулалтын Яам (ХББОСЯ), Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын Алба (УБЗАА)
Угсармал орон сууцыг шинэчлэх төсөл
Угсармал орон сууцны нөхцөл байдал
Угсармал орон сууцыг шинэчлэх төсөл
Энэхүү аян нь бага ангийн сурагчдад эрчим хүчийг зөв, зохистой хэрэглэх дадал хэвшлийг төлөвшүүлэх, гэр бүл болон нийгмийн хэмжээнд хэмнэлттэй хэрэглээний соёлыг түгээхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.
GIZ Монголын “Улаанбаатар хотын орон сууцны эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх нь” төслийн жендэрийн үнэлгээ танилцуулах зөвлөлдөх уулзалт амжилттай боллоо!
Орон сууцны дулаалгын ажлыг хэрэгжүүлэх нь зөвхөн тав тухтай амьдрах орчныг бүрдүүлэхээс гадна барилгын ашиглалтын хугацааг уртасгаж, эрчим хүчний хэрэглээг бууруулах чухал ач холбогдолтой юм.