Мэдээ

“Зөв хэрэглэж, зөндөө хэмнэе” аяны шилдгүүд тодорлоо
Энэхүү аян нь бага ангийн сурагчдад эрчим хүчийг зөв, зохистой хэрэглэх дадал хэвшлийг төлөвшүүлэх, гэр бүл болон нийгмийн хэмжээнд хэмнэлттэй хэрэглээний соёлыг түгээхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

repare


“Зөв хэрэглэж, зөндөө хэмнэе” аяныг Эрчим хүчний зохицуулах хороо, Нийслэлийн боловсролын газартай хамтран Улаанбаатар хотын 9 дүүргийн хэмжээнд амжилттай зохион байгууллаа. Тус аяныг ГОУХАН-ийн “Улаанбаатар хотын орон сууцны барилгын засвар шинэчлэлийн эрчим хүчний хэмнэлттэй гүйцэтгэлийн гэрээ байгуулах нь” төслийн нэгж болон Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй эрчим хүч түгээх, хангах байгууллагууд дэмжин ажилласан юм.

Аяны шалгаруулалтыг гурван үе шаттайгаар зохион байгуулсан бөгөөд сүүлийн буюу гуравдугаар шатны шалгаруулалт 2026 оны 2 дугаар сарын 11-ний өдөр боллоо. Эцсийн шатанд дүүрэг тус бүрээс шалгарсан нийт 17 сургуулийн багийн 170 орчим сурагч оролцож, эрчим хүчний зөв зохистой хэрэглээ, хэмнэлтийн талаарх мэдлэг, бүтээлч сэтгэлгээ, ур чадвараа сорин өрсөлдсөн юм.

Шалгаруулалтын дүнгээр:
1-р байр – Налайх дүүргийн 109 дүгээр сургууль
2-р байр – Баянзүрх дүүргийн 69 дүгээр сургууль
3-р байр – Налайх дүүргийн “Голомт” сургууль
Тусгай байр – Баянзүрх дүүргийн 127 дугаар сургууль
Тусгай байр – Хан-Уул дүүргийн 15 дугаар сургуулийн авьяаслаг сурагчид тус тус шалгарлаа.

repare

Энэхүү аян нь бага ангийн сурагчдад эрчим хүчийг зөв, зохистой хэрэглэх дадал хэвшлийг төлөвшүүлэх, гэр бүл болон нийгмийн хэмжээнд хэмнэлттэй хэрэглээний соёлыг түгээхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.


Бусад мэдээ
Бүгдийг үзэх
Дээш