Мэдээ

Жендэрийн үнэлгээний үр дүнг танилцуулах зөвлөлдөх уулзалт амжилттай зохион байгуулагдлаа
GIZ Монголын “Улаанбаатар хотын орон сууцны эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх нь” төслийн жендэрийн үнэлгээ танилцуулах зөвлөлдөх уулзалт амжилттай боллоо! 

May be an image of one or more people

Төсөл нь Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн гурван зорилтот хороонд сургалт, менторшипийн хөтөлбөрийг зохион байгуулсан. Энэхүү хөтөлбөрийн жендэрийн үнэлгээний үр дүнг танилцуулах олон талын зөвлөлдөх уулзалт 2025.11.27-ны өдөр амжилттай болж өнгөрлөө. Уулзалтад төрийн байгууллагын төлөөлөл, судлаачид, мэргэжилтнүүд болон оршин суугчид оролцож, дулаалгын ажил болон нийгмийн хамгааллын хөтөлбөрүүд жендэрийн тэгш байдлыг хэрхэн дэмжиж болох талаар санал солилцсон.

Төслийн сургалт, менторшипийн хөтөлбөрөөр зарим оршин суугчид жижиг төсөл боловсруулж, төрийн санхүүжилттэй нийгмийн халамжийн хөтөлбөрүүдэд амжилттай хамрагдан өрхийн орлогооо нэмэгдүүлж, оролцоогоо сайжруулсан туршлагаа хуваалцсан юм. Төсөл цаашид хамтрагч байгууллагуудтайгаа Улаанбаатар хотын угсармал орон сууцны хорооллуудыг аюулгүй, хүртээмжтэй, уур амьсгалын эрсдэлд тэсвэртэй болгох үйл ажиллагааг үргэлжлүүлэх болно. 


Бусад мэдээ
  • “Зөв хэрэглэж, зөндөө хэмнэе” аяны шилдгүүд тодорлоо
    “Зөв хэрэглэж, зөндөө хэмнэе” аяны шилдгүүд тодорлоо

    Энэхүү аян нь бага ангийн сурагчдад эрчим хүчийг зөв, зохистой хэрэглэх дадал хэвшлийг төлөвшүүлэх, гэр бүл болон нийгмийн хэмжээнд хэмнэлттэй хэрэглээний соёлыг түгээхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

    2 сарын 11, 2026
  • Дулаан байр: Сургалт, хэлэлцүүлэг амжилттай зохион байгуулагдла...
    Дулаан байр: Сургалт, хэлэлцүүлэг амжилттай зохион байгуулагдла...

    Орон сууцны дулаалгын ажлыг хэрэгжүүлэх нь зөвхөн тав тухтай амьдрах орчныг бүрдүүлэхээс гадна барилгын ашиглалтын хугацааг уртасгаж, эрчим хүчний хэрэглээг бууруулах чухал ач холбогдолтой юм.

    11 сарын 11, 2025
  • Хэрэглээнд суурилсан, зах зээлд нийцсэн дулааны төлбөрийн тогто...
    Хэрэглээнд суурилсан, зах зээлд нийцсэн дулааны төлбөрийн тогто...

    Эрчим хүчний зохицуулах хороо болон Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-ийн хэрэгжүүлж буй “Улаанбаатар хотын орон сууцны эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх нь” төслийн хамтын ажиллагааны хүрээнд “Хэрэглээнд суурилсан, зах зээлд нийцсэн дулааны төлбөрийн тогтолцоог нэвтрүүлэх нь” сэдэвт зөвлөгөө-хэлэлцүүлгийг амжилттай зохион байгууллаа.

    6 сарын 20, 2025
Бүгдийг үзэх
Дээш