Мэдээ

Дулаан байр: Сургалт, хэлэлцүүлэг амжилттай зохион байгуулагдлаа
Орон сууцны дулаалгын ажлыг хэрэгжүүлэх нь зөвхөн тав тухтай амьдрах орчныг бүрдүүлэхээс гадна барилгын ашиглалтын хугацааг уртасгаж, эрчим хүчний хэрэглээг бууруулах чухал ач холбогдолтой юм.

No photo description available.

“Улаанбаатар хотын орон сууцны эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх нь” төслийн хүрээнд угсармал орон сууцны оршин суугчид болон хамтрагч байгууллагуудын оролцоотойгоор “Дулаан байр” сургалт, хэлэлцүүлгийг 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр амжилттай зохион байгууллаа.

Сургалт, хэлэлцүүлгээр оролцогчдод орон сууцны дулаан-техникийн шинэчлэлийн ач холбогдол, хэрэгжилтийн явц болон иргэдийн оролцооны талаар мэдээлэл өгч, дараах сэдвүүдийг хамран хэлэлцэв:

  • Эрчим хүчний хэмнэлт болон барилгын дулаалгад иргэдийн оролцоо

  • Дулаан-техникийн шинэчлэлийн ажлын явц

  • Хөрөнгө оруулалтын эргэн төлөлтийн (OBR) гэрээний танилцуулга

  • Хадгаламж, хөрөнгө оруулалтын талаарх мэдлэг, ойлголт

Энэхүү арга хэмжээ нь оршин суугчдын мэдээлэл, ойлголтыг нэмэгдүүлж, орон сууцаа шинэчлэх үйл явцад идэвхтэй оролцоход дэмжлэг үзүүлсэн юм.

Төсөл цаашид хамтрагч байгууллагуудтай хамтран Улаанбаатар хотын угсармал орон сууцны хорооллуудыг илүү дулаан, эрчим хүчний хэмнэлттэй, тав тухтай амьдрах орчин болгох чиглэлээр үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх болно.


Бусад мэдээ
Бүгдийг үзэх
Дээш