
Тус арга хэмжээнд төрийн байгууллага, хувийн хэвшил болон судалгааны байгууллагуудын 70 гаруй байгууллагын 150 гаруй төлөөлөгч оролцож, дулааны төлбөрийн тогтолцоог шинэчлэх боломж, хэрэгжилтийн арга замын талаар нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэв.
Хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох
Барилгын норм, дүрэмд шаардлагатай өөрчлөлт оруулах
Хэрэглэгчдийг бүрэн тоолууржуулах боломж
Олон улсын төлбөрийн арга хэрэгсэл, технологийг нэвтрүүлэх
Цаашдын хамтын ажиллагааны чиглэл, боломжуудыг тодорхойлох
Хэлэлцүүлгээс гарсан санал, зөвлөмжид үндэслэн хэрэглээнд суурилсан, зах зээлд нийцсэн дулааны төлбөрийн тогтолцоог нэвтрүүлэх замын зураглал боловсруулахыг төсөл төлөвлөж байна.
Энэхүү замын зураглал нь хэрэглэгчид бодит хэрэглээндээ тулгуурлан төлбөр төлдөг, илүү шударга, ил тод, үр ашигтай дулааны төлбөрийн систем рүү шилжих нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэнэ.
Энэхүү аян нь бага ангийн сурагчдад эрчим хүчийг зөв, зохистой хэрэглэх дадал хэвшлийг төлөвшүүлэх, гэр бүл болон нийгмийн хэмжээнд хэмнэлттэй хэрэглээний соёлыг түгээхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.
GIZ Монголын “Улаанбаатар хотын орон сууцны эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх нь” төслийн жендэрийн үнэлгээ танилцуулах зөвлөлдөх уулзалт амжилттай боллоо!
Орон сууцны дулаалгын ажлыг хэрэгжүүлэх нь зөвхөн тав тухтай амьдрах орчныг бүрдүүлэхээс гадна барилгын ашиглалтын хугацааг уртасгаж, эрчим хүчний хэрэглээг бууруулах чухал ач холбогдолтой юм.