Манай байранд голдуу хүүхэд болон хөгшчүүл байдаг. Бид энэ байрандаа байх дуртай боловч манай байр маань жаахан хүйтэн байдаг. Тийм болохоор өвөлдөө ханиад томуу хүрэх нь түгээмэд байдаг. Сүүлиийн үед гадна талаас нь айлууд дулаалга хийдэг болсон байна. Нэгдсэн журмаар бүгд жигд хийлгэвэл дээр гэж би бодож байна. Нэг айл дангаараа дулаалга хийх нь бид нарын хувьд эдийн засгийн ачаалалал ихтэй л байна. Яагаад гэвэл Банкнаас зээл авахаар банкны зээлийн хүү өндөр. Мөн хөгшинчүүлд өндөр дүнтэй зээл өгөхгүй. Дулаалсан байрыг харахад их гоё харагдаж байна. Үлдсэн байруудаа дулаалвал их гоё харагдаж жигд сайхан болно. Нэгдсэн журмаар дулаалга хийлгэвэл эдийн засгийн хөнгөлөлтэй байх нь их сайхан санагдаж байна. Тиймээс бүгдээрээ нэгдэж дулаалга хийлгэх нь зөв гэж бодож байна.