Манай байр 1976 онд ашиглалтад ороод 40 гаруу жил болсон барилга. Тиймээс Мөөгөнцөрдөх, булан тохойгоор нь сийгэж, цанатаж үүнээс үүдэлтэй ханиад томуу хүрэх, харшилтай болох, хоолой загтнах, арьсан дээгүүр юм туурах зэрэг үзэгдэл их байсан. Харин дулаалга хийснээс хойш маш дулаахан болсон. Би маш чанартай болсон гэж үзэж байгаа. Хувиараа дулаалж байгаа бусад байрнууд ойролцоогоор 10 см орчим хөөсөөр дулаалсан харагддаг. Жишээ нь манай хажуу талын энэ байрнууд тиймэрхүү дулаалга хийсэн байна. Тэдгээр дулаалга нимгэн болсон байсан бөгөөд манай байрны дулаалга 2 дахин зузаан байна. Ингэснээр гаднаас нэвтрэх хүйтэн агаараас маш сайн хамгаалж 64-ын см зузаан ханатай болсон.