Манай байр 1977 онд ашиглалтад орсон байр. Энэ байр олон дурсамжтай учраас цаашдаа энэ байраа тохижуулж, дулаахан, тав тухтай болгож эндээ тогтвор суурьшилтай байна гэж боддог. Өнгөрсөн жил манай байрны хажуу байранд дулаалга хийсэн. Сайхан өнгө үзэмжтэй болсон. Манай байр ийм болоосой гэж хүсэж байгаа боловч дор хаяж 5-6 сая төгрөгний өртөг гарахаар байна. Энэ дүн бол тэтгэвэрийн хүмүүст хүнд тусаж байна. Мөн хүмүүс тус тусдаа байраа дулаалвал өөр өөр өнгөтэй болно. Тэгэхээр их муухай болно гэж бодож байна. Тиймээс нэгдсэн журмаар хийх нь зөв гэж бодож байна. Байрыг дулаалж, орчныг сайжруулах ажил хийж байгааг Хотын захиргаа хийж байгаад баяртай байгаа. Манай байрны энэ хэсэг бол их сайхан орчинтой газар. Хоккейн талбайтай, сургууль цэцэрлэг ойрхон бүх зүйл нь жигдэрсэн газар.