Оршин суугчдийн үүрэг оролцоо
- Дундын өмчлөлийн нийтийн орон сууц тул хөршүүдтэйгээ ярилцаж саналаа нэгтгэн төсөлд ирүүлэх
- Таны орон сууцанд оногдох дулаалгын зардлын 50 хувийг 10 хүртэлх жилийн хугацаанд хүүгүйгээр эргүүлэн төлнө.
- Оршин суугчдын санал 100% байх
Орон сууцанд тавигдах шаардлага
- Улаанбаатар хотод байрладаг байх
- Угсармал орон сууц байх
- Газар хөдлөлтийн үнэлгээнд хамрагдаж тэнцсэн байх
Төсөлд хамрагдах хүсэлтэй оршин суугчид зөвшөөрлийн хуудас дээр гарын үсэг зурж, орон сууцныхаа газар хөдлөлтийн үнэлгээг хийлгэн төслийн оффист авчирч өгнө үү. Холбогдох утас 77110515, 86055434
2023 оны 9-р сард хийгдсэн тооцоогоор нэг метр квадрат талбайд харгалзах хөрөнгө оруулалтын дүн чулуун хөвөнгөөр дулаалахад 229,000 төгрөг орчим болж байна. Та өөрийн амьдардаг орон сууцны метр квадратыг 229,000 төгрөгөөр үржүүлэн хоёрт хувааснаар танд ноогдох төлбөрийг тооцох боломжтой. Иргэд 10 жилийн хугацаанд сар бүр хүүгүйгээр эргүүлэн төлнө. Энэхүү тооцоолол нь 2023 оны 9-р сарын барилгын материалын үнэ ханш дээр суурилсан жишээ үнэ бөгөөд өөрчлөгдөхийг анхаарна уу.