
Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (GIZ) нь 120 оронд тогтвортой хөгжил болон илүү таатай ирээдүйн төлөө ажиллаж байна. Дэлхий даяар 25,000 гаруй ажилтантай, ашгийн бус холбооны аж ахуйн нэгжийн хувьд, GIZ нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, байгаль орчныг хамгаалах, энх тайван, аюулгүй байдлыг дэмжих зэрэг салбарт Германы Засгийн газар болон бусад хөгжлийн түншүүдийн нэрийн өмнөөс түнш орнуудад дэмжлэг үзүүлдэг.
Энх тайван замаар ардчилсан хувьсгал ялсан 1991 онд Герман, Монгол хоёр улс хөгжлийн түншлэлийн харилцаагаа эхлүүлсэн. Германы Засгийн газрын даалгавраар GIZ нь ардчилал, зах зээлийн эдийн засагт шилжих үйл явцыг дэмжин ажиллаж ирсэн. Өнөөдөр Монгол Улсад шинэ сорилтууд тулгарч байна. Үүнд: байгалийн баялгаа тогтвортой ашиглах, биологийн олон янз байдлаа хамгаалах зэргээс гадна Монгол Улс дэлхийн хамгийн их нөөц баялагтай орны нэг бөгөөд эрчим хүчний нөөц, зэс, үнэт металл, газрын ховор элемент болон бусад чухал түүхий эдийн асар их нөөцтэй. Нэг талаас түүхий эдийн салбар бол эдийн засгийн хөдөлгүүр. Нөгөө талаар эдгээр нөөцөөс хэт их хамааралтай байх нь эрсдэл дагуулж болзошгүй тул эдийн засгийн өсөлтийг тэгш хүртээмжтэй байлгах нь чухал юм.
Дэлхийн хамгийн хүйтэн нийслэл Улаанбаатар хотод Монголын хүн амын тал орчим хувь нь амьдардаг. Хотын нийт орон сууцны барилгын 30 хувийг угсармал барилга эзэлдэг бөгөөд эдгээр барилгуудын ихэнх нь дулааны алдагдал өндөртэй, өвлийн улиралд дотоод орчны температур стандарт хэмжээнд хүрдэггүй, хөгц мөөгөнцөр үүсэх эрсдэлтэй байдаг.
RePaRe төсөл нь угсармал орон сууцанд дулаан техникийн шинэчлэл хийх замаар барилгын эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх, оршин суугчдын тав тух, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилготой.
Төслийн хугацаа: 2022–2027
Төслийг санхүүжүүлэгч: Mitigation Action Facility, Хот Байгуулалт, Барилга, Орон Сууцжуулалтын Яам (ХББОСЯ), Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын Алба (УБЗАА)
Угсармал орон сууцны барилгуудын дулаан-техникийн шинэчлэлийг өргөн цар хүрээтэйгээр хэрэгжүүлснээр Монгол Улсын 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 16.9 сая тн CO2e буюу 22.7%-иар бууруулах зорилтод (Үндэсний тодорхойлсон хувь нэмэр - NDC) хувь нэмэр оруулах бөгөөд энэхүү төсөл нь Монгол улсын олон улсын өмнө хүлээлсэн амлалтаа хэрэгжүүлэхэд барилгын салбараас ялгарах хүлэмжийн хийг бууруулахад авч хэрэгжүүлэх арга хэмжээний нэг нь болно. Тодруулбал Үндэсний тодорхойлсон хувь нэмэрт барилгын салбараас 830,000 тнCO2e-ээр бууруулах зорилттой дэвшүүлсэн бөгөөд үүний тодорхой хувийг бууруулахаарУлаанбаатар хотын угсармал орон сууцны барилгуудад дулаан техникийн шинэчлэл хийх замаар хэрэгжүүлэхээр амлалт авсан болно.
Засварын ажил хийгдэх угсармал орон сууцны барилгууд нь гадна хана дулаалгагүй, дээврийн хуучин дулаалга хангалтгүй хийгдсэн, модон эсвэл чанар муутай PVC хүрээтэй давхар шилтэй цонхтой барилгууд байдаг. Сонгогдсон бүх барилгууд Улаанбаатар хотод байрлах бөгөөд 5, 9, 12 давхар барилгууд байх юм.
Дулаан-техникийн шинэчлэлийн ажлын хүрээнд орон сууцны барилгын гадна хана, дээвэр, суурийн гадна талын дулаалга болон дулааны холигч насосны зангилаа, дулааны тоолуур суурилуулах ажлууд хийгдэнэ. (Цонх засварын ажил хийгдэхгүй). Энэхүү шинэчлэлийн ажлын үр дүнд эрчим хүчний хэмнэлт дор хаяж 40 хувьд хүрэх боломжтой.
Гадна хана дулаалах: Дулаан техникийн шинэчлэлийн үр дүнд барилгын дулааны алдагдлыг дор хаяж 40 ба түүнээс дээш хувиар бууруулахаар зорилго тавьж байгаа тул дулаалгын материалын зузааныг энэ зорилгод нийцүүлэн тооцож сонгоно.
Дээвэр дулаалга ба ус тусгаарлалт: Дээврийн одоо байгаа бүтцийг өөрчлөлгүйгээр хадгалж нийт барилгын дулааны алдагдлыг дор хаяж 40% хүртэл бууруулах, зорилтот эрчим хүчний хэмнэлтийг хангахуйц хангалттай дулаалга хийнэ..
Дулааны тоолуур бүхий холигч насосны зангилаа суурилуулна: Барилгын дулааны эрчим хүчний хэмнэлт, үр ашгийг дээшлүүлэх арга хэмжээний үр дүнг баталгаажуулах үүднээс төсөлд хамрагдсан барилгын блок тус бүртийг дулааны тоолуур бүхий холигч насосны зангилаагаар тоноглоно. Ингэснээр барилгын тухайн блокод нийлүүлж буй дулааны энергийг гадна агаарын температураас хамааруулан автоматаар тохируулах боломжийг бүрдүүлж дулааны эрчим хүчний бодит хэмнэлтийг бүрэн хангах боломжтой болохоос гадна хэрэглээгээ хянаж цаашид хэрэглээнд суурилсан үнэ тарифыг нэвтрүүлэхэд суурь нөхцөлийг хангаж өгнө.
Угсармал орон сууцны барилгууд нь хийц бүтээцийн хувьд нэгэн ижил бүтэцтэй тул ижилхэн арга хэмжээг хэрэгжүүлэх боломжтой. Гадна хана дулаалгад зөвхөн эрдэс хөвөн (хуурай технологи / суурь рам бүхий агааржуулалтын үетэй фасад)-г ашиглана. Дээвэр дулаалах арга хэмжээ болон халаалтын зангилаа нь бүх барилгуудад ижилхэн байх боломжтой. Дээрх технологиудыг гүйцэтгэх чадамжийн талаар өмнө нь хийсэн үнэлгээгээр уг төслийг хэрэгжүүлэхэд хангалттай зах зээл, нийлүүлэлтийн чадамж бий гэж дүгнэсэн.
Төслийг GIZ Монгол байгууллага Барилга, хот байгуулалтын яам (БХБЯ) болон Улаанбаатар хотын Захиргаа (НЗДТГ)-тай хамтран хэрэгжүүлж байна. Үүнд барилгын дулаалгыг сайжруулах, орчин үеийн халаалтын системийг суурилуулах, мөн Барилгын эрчим хүчний үр ашгийн сан (BEEF)-г байгуулж, урт хугацааны тогтвортой санхүүжилтийн механизмыг бүрдүүлэх зорилготой.
Энэхүү санаачилгын хүрээнд 375 орон сууцны блок барилгыг дулааны шинэчлэлд хамруулж, 14,000 гаруй өрхийн амьдрах орчныг сайжруулан, жил бүр 219,000 тонн CO₂-ийн ялгарлыг бууруулна.
Repare төсөл нь техникийн шинэчлэл, байгууллагын чадавх бэхжүүлэлт, олон нийтийн оролцоог хослуулан эрчим хүчний үр ашгийн зах зээлд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, улмаар Монгол Улсад түгээн дэлгэрүүлэх боломжтой загварыг харуулах зорилготой юм.
Төслийн гол үр дүн:
Барилгын эрчим хүчний үр ашгийн хөрөнгө оруулалтыг дэмжих бодлого сайжруулах
Байгууллагын болон техникийн чадавхыг бэхжүүлэх
Орон сууцны барилгуудыг дулааны шинэчлэлд хамруулж, эрчим хүчний хэмнэлтийг баталгаажуулах
Олон нийтийн мэдээлэл, сурталчилгаа, сургалт зохион байгуулах
BEEF сангийн үйл ажиллагааг эхлүүлж, тогтвортой санхүүжилтийн механизмыг бүрдүүлэх
Угсармал оронсууцны барилгууд нь хийц бүтээцийн хувьд нэгэн ижил бүтэцтэй тул ижилхэн арга хэмжээг хэрэгжүүлэх боломжтой. Гадна хана дулаалгад зөвхөн эрдэс хөвөн (хуурай технологи / суурь рам бүхий агааржуулалтын үетэй фасад) - г ашиглана.
Угсармал оронсууцны барилгууд нь хийц бүтээцийн хувьд нэгэн ижил бүтэцтэй тул ижилхэн арга хэмжээг хэрэгжүүлэх боломжтой. Гадна хана дулаалгад зөвхөн эрдэс хөвөн (хуурай технологи / суурь рам бүхий агааржуулалтын үетэй фасад) - г ашиглана.
Угсармал оронсууцны барилгууд нь хийц бүтээцийн хувьд нэгэн ижил бүтэцтэй тул ижилхэн арга хэмжээг хэрэгжүүлэх боломжтой. Гадна хана дулаалгад зөвхөн эрдэс хөвөн (хуурай технологи / суурь рам бүхий агааржуулалтын үетэй фасад) - г ашиглана.