Тавтай морилно уу
УЛААНБААТАР ХОТЫН ОРОНСУУЦНЫ ЭРЧИМ ХҮЧНИЙ
ҮР АШГИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХ НЬ ТӨСӨЛ
Төсөлд хамрагдах
Хамтын ажиллагаа
Бидний тухай
Төслийн тухай
Төслийн эрчим хүчний үр ашиг
Судалгаа ба тайлан
Дэлгэрэнгүй
Төслийн тухай

Дэлхийн хамгийн хүйтэн нийслэл Улаанбаатар хотод Монголын хүн амын тал орчим хувь нь амьдардаг. Хотын нийт орон сууцны барилгын 30 хувийг угсармал барилга эзэлдэг бөгөөд эдгээр барилгуудын ихэнх нь дулааны алдагдал өндөртэй, өвлийн улиралд дотоод орчны температур стандарт хэмжээнд хүрдэггүй, хөгц мөөгөнцөр үүсэх эрсдэлтэй байдаг.

RePaRe төсөл нь угсармал орон сууцанд дулаан техникийн шинэчлэл хийх замаар барилгын эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх, оршин суугчдын тав тух, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилготой.

Төслийн хугацаа: 2022–2027

Төслийг санхүүжүүлэгч: Mitigation Action Facility, Хот Байгуулалт, Барилга, Орон Сууцжуулалтын Яам (ХББОСЯ), Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын Алба (УБЗАА)

Дулаалсан блок

Дулаалж буй блок

+

Нийт дулаалах блок

+

Нийт хамрагдсан иргэд
Захиалагч болон түншүүд
Засгийн газар
Mub
Mitigation Action Facility
Хэрэгжүүлэгч
RePaRe
Төслийн зорилго
01

Угсармал орон сууцны дулаан техникийн шинэчлэл (ДТШ) хийх

02

Эрчим хүчний хэмнэлтийн сан байгуулж урт хугацааны санхүүжилт бий болгох

03

Эрчим хүчний үр ашгийн бодлого, зохицуулалтыг дэмжих

04

Иргэдийн оролцоог нэмэгдүүлэх мэдээлэл, сурталчилгааны ажлыг хэрэгжүүлэх

05

Хүлэмжийн хийг 2030 он гэхэд 22.7%-иар бууруулах Монгол Улсын зорилтыг хангахад хувь нэмэр оруулах

Угсармал орон сууцыг шинэчлэх төсөл

Угсармал орон сууцны нөхцөл байдал

Угсармал орон сууцыг шинэчлэх төсөл

Мэдээ
Бүгдийг үзэх
Сэтгэгдлүүд
Ноён Эрдэнэбат туршилтын төслийн барилгын оршин суугч
Эхэндээ бид жаахан эргэлзэж байсан ч одоо бодит ялгааг үнэхээр мэдэрч байна. Доторх температур илүү тогтвортой болж, манай гэр байнга дулаан хэвээр байдаг. Ийм шинэчлэлийг илүү олон барилгад хийх боломжтой болоосой гэж найдаж байна. Энэ нь бидний амьдрах орчныг сайжруулахаас гадна Монгол Улс уур амьсгалын зорилтуудаа хэрэгжүүлэхэд ч тусална. Ялангуяа эрчим хүч хомс байгаа энэ үед бид илүү бага эрчим хүч хэрэглэж байгаагаа мэдэх нь таатай санагддаг.
Хатагтай Өлзийсайхан туршилтын төслийн барилгын оршин суугч
Өнгөрсөн оны 11-р сард эрдэс хөвөн дулаалгыг суурилуулснаас хойш манай орон сууц илүү дулаан, тав тухтай болсон. Өнгөрсөн өвөл оршин суугчдын хувьд маш таатай, ая тухтай байлаа. Тав тух сайжрахаас гадна Монгол Улсын хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад хувь нэмэр оруулж байгаадаа би үнэхээр баяртай байна. Бид энэ эерэг өөрчлөлтийн нэг хэсэг болж байгаадаа бахархаж байна.
Ноён Болд туршилтын төслийн барилгын оршин суугч
After the mineral wool insulation was installed last November, our apartment felt much farmer and cozier. Last winter was very comfortable for all the residents. I'm really happy that, along with the improved comfort, we're also contributing to reducing, Mongolia's emissions. We're proud to be part of this change.
Хатагтай Ганцэцэг туршилтын төслийн барилгын оршин суугч
After the mineral wool insulation was installed last November, our apartment felt much farmer and cozier. Last winter was very comfortable for all the residents. I'm really happy that, along with the improved comfort, we're also contributing to reducing, Mongolia's emissions. We're proud to be part of this change.
Дээш