Судалгаа ба Тайлан

Германы Засгийн газрын даалгавраар GIZ нь ардчилал, зах зээлийн эдийн засагт шилжих үйл явцыг дэмжин ажиллаж ирсэн. Өнөөдөр Монгол Улсад шинэ сорилтууд тулгарч байна. Үүнд: байгалийн  баялгаа тогтвортой ашиглах, биологийн олон янз байдлаа хамгаалах зэргээс гадна Монгол Улс дэлхийн хамгийн их нөөц баялагтай орны нэг бөгөөд эрчим хүчний нөөц, зэс, үнэт металл, газрын ховор элемент болон бусад чухал түүхий эдийн асар их нөөцтэй. Нэг талаас түүхий эдийн салбар бол эдийн засгийн хөдөлгүүр. Нөгөө талаар эдгээр нөөцөөс хэт их хамааралтай байх нь эрсдэл дагуулж болзошгүй тул эдийн засгийн өсөлтийг тэгш хүртээмжтэй байлгах нь чухал юм.

RePaRe төсөл нь угсармал орон сууцанд дулаан техникийн шинэчлэл хийх замаар барилгын эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх, оршин суугчдын тав тух, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилготой.

Дээш